http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төслийн үр дүнг хэлэлцэж, дунд ангиллын баг байгуулах талаар санал солилцлоо

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Швейцарын хөгжлийн агентлагийн шинжээч Маркус Груненфелдер, зөвлөх Л.Золзаяа нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар "Онцгой байдлын байгууллагын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үр дүн, хэрэгжилтийг дүгнэсэн юм.
Төслийн хүрээнд “Хот дотор эрэн хайх, аврах баг”-ийн модуль сургалтын байгууламжийг ашиглалтад оруулж, 25 нэр төрлийн эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг хүлээн авч, сургалт дадлага, аврах ажиллагаанд ашиглаж байна. 
Түүнчлэн  багаж хэрэгслийг ашиглалтад бэлтгэх, бүрэн бүтэн ажиллагааг шалгах, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр 22 сургагч багшийг бэлтгэж, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн дунд ангиллын баг бэлтгэхэд шаардагдах техникийн тусламж зөвлөгөөг өгч ажилласан юм. 
Тиймээс цаашид Онцгой байдлын байгууллагаас НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн дунд ангиллын баг байгуулах талаар санал солилцлоо.
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ