Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОБЕГ: Албан хаагчид Хөвсгөл нуурт 100 гаруй удаагийн шумбалт хийлээ


Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран Хөвсгөл нуурт “Гүний усны шумбалтын сургалт, дадлага”-ыг энэ сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.
    Сургалт танхим болон дадлага гэсэн хоёр төрлөөр явагдаж, ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отряд, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Орхон, Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 30 орчим алба хаагч хамрагдсан юм. Алба хаагчид хамтран 10-25 метрийн гүнд 30 цагийн 100 гаруй удаагийн шумбалт хийж, туршлага солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ