Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран энэ сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт” өнөөдөр шумбалтын онол, дадлагаар үргэлжилж байна.
![](https://montsame.mn/uploads/content/cd6a688b6aff89ea739c7d9ee29b4b46.png)
Алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн судалгаа, хайлтын ерөнхий зураглалыг гаргаж, усны гүнд эрэл хайгуул, хяналтын багажтай хэрхэн ажиллах талаар ОХУ-ын алба хаагчдаас харилцан туршлага солилцож байгаа юм.
![](https://montsame.mn/uploads/content/a0698f941b0a9410853e29dbf915be83.png)
Мөн хоёр улсын аврагч шумбагчдын гүний шумбалтын онол, дадлагын сургалтыг зохион байгуулж, аюулгүйн ажиллагааны талаар мэдлэгээ хуваалцаж байгаа аж.