Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дэлгэрмөрөн голд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна



Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Задгай”-д сумын төвөөс баруун зүгт 2 км-т Дэлгэр мөрний эрэг дээр 4 хүн зугаалж явах үед нэг нь сэлж байгаад живсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн 28 настай иргэн Д-гэрэн хайх ажиллагааг 7 дугаар 23-ны өдрийн 18.00 цагаас эхлэн 1 км-т завиар 3 удаа, 1-2.5 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21 цаг 30 минутад зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр 6:00 цагаас дахин эхлүүлсэн байна.
Иргэдийг мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийг хэрэгжүүлж, хайхрамжгүй байдлаасаа болж өөрийн болон бусдын амийг эрсдэлд оруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ