http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговь аймагт 1 га талбайд өвс шатаж байсныг онцгойн алба хаагчид унтраажээ


ОБЕГ-аас аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээг хүргэлээ. 
Гал түймэр: 
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 09:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 12х30 метрийн хэмжээтэй хөөсөнцрийн үйлдвэрийн залгаа 4х12 метрийн хэмжээтэй агуулахад хураалттай түүхий эдийн шуудай шатаж байсныг ажиллаж унтраасан.    
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 12:26 цагт хүлээн  авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1 га талбайд өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам багийн задгайд ногооны зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 13:08  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х20 метрийн хэмжээтэй ногооны зоорины үүдний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 14:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан. 
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний  өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагч очиход иргэн Б-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.     
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 20:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход зоорийн давхарт цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 21:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн 4х5 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг, 10 метр хашаа, хураалттай эд, хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ