http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төв цэвэрлэх байгууламжид хоногт 1500-2000 кг хатуу хог хаягдал ирдэг


УСУГ - тай MNS 6561:2024 стандартын 0-12 ангилалд багтсан нийт 771 үйлдвэр, ААН газар цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан хаягдал бохир усыг хүлээн авч, татан зайлуулах гэрээтэй ажилладаг. 
Монгол Улсын Засгийн газрын 73 дугаар тогтоолоор “шаардлагатай үйлдвэр ААН байгууллагыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх” ажлыг эхлүүлсэн.
Тэгвэл дээрх үйлдвэр ААН байгууллагуудаас одоогоор урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр , аж ахуйн нэгж ердөө 34 байгаа юм.
Тэдгээрийг ангилан авч үзвэл:
·         Эмнэлэгийн байгууллага - 1
·         Гурилт талх, нарийн боовны үйлдвэр -1
·         Мах махан бүтээгдэхүүний үйлдвэр -1
·         Согтууруулах ундаа, ба ус ундааны үйлдвэр  - 1
·         Арьс ширний үйлдвэр – 12
·         Ноос ноолуур угаах үйлдвэр -17 байна.
Тогтоолын хэрэгжилтийг хангах, Монгол улсын Мянганы сорилтын сан болон Төв цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж эхлэх үед монгол улсын засгийн газар нь Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохир усны бохирдлын түвшинг 2023 оны түвшинд хүргэх үүрэг хүлээсэн.
Иймээс өндөр бохирдлын агууламжтай усыг төв шугамд нийлүүлж байгаа 70 үйлдвэр зайлшгүй урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох шаардлага бий болсон юм.
Эдгээр 70 үйлдвэрийн тухайд
·         Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр - 6
·         Архи, пиво, спиртийн үйлдвэр - 9
·         Мах, махан бүтээгдэхүүн, өлөн боловсруулах үйлдвэр - 36
·         Гурил, талх нарийн боовны үйлдвэр - 14
·         Арьс шир боловсруулах үйлдвэр - 1
·         Ноос ноолуур угаах үйлдвэр – 4 байна.
Одоогоор Урьдчилан цэвэрлэх байгууламж угсарсан 2 ААН байгаа бол зураг төсөл хянагдаж байгаа 7 үйлдвэр, тендер зарласан 1, сайжруулалт хийгдэж байгаа 2 үйлдвэр ААН байна. Харин урьдчилан цэвэрлэх байгууламж огт төлөвлөөгүй 58 үйлдвэр байгаа юм.
Дээрх ААН байгууллагуудаас бохир усны шугам сүлжээнд нийлүүлэгдэж байгаа бохир усны бохирдлын агууламж үзүүлэлт тус бүрээр нь аваад үзвэл 2-264 дахин их гэдэг тооцоог мэргэжлийн байгууллагаас гаргаад байна.
Төв цэвэрлэх байгууламж нь хоногт дунджаар 180.000-220.000 м3 бохир ус хүлээн авч , хүлээн авах сараалжийн байгууламжид 1500-2000 кг хатуу хог хаягдал ирж байна.
·         Ирж байгаа хот хог хаягдлыг ангилан үзвэл
·         Нойтон салфетик
·         Усанд уусдаггүй хаягдал цаас
·         Үйлдвэрийн хог хаягдал, үс ноос , хялгас
·         Малын гаралтай дотор гэдэс, сэвс, цустай ус
·         Өөх тос
·         Механик болон органик бохирдлын агууламж хэт өндөр бохирдолттой ус зэрэг нь цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна.
Асуудлын гол нь Улаанбаатар хот удахгүй хоногт 250.000 м3 ус хүлээн авах хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламжийг хүлээн авна. Гэтэл УСУГ-аас энэ оны 7 сараас эхлэн туршилт тохируулгын ажлыг эхлүүлсэн хэдий ч энэ маягаар буюу үйлдвэрийн  хог хаягдал бүхий бохир усыг хүлээн авсан хэвээр байвал нөхцөл байдал сайжрах боломжгүй байхаар дүр зураг харагдаж байгаа юм. Иймээс нийслэлд үйлдвэрлэл эрхлэгч бүхий л ААН -үүд цаашид урьдчилан цэвэрлэх байгууламжийг суурилуулах шаардлагатай. Ингэснээр Монгол улсад мөрдөгдөж байгаа МNS : 6561:2024 стандартад нийцүүлэн бохир усаа нийлүүлэх үүргээ биелүүлэх нөхцөл хангагдах юм.
Шинэ цэвэрлэх байгууламжийн насос тоноглолын хувьд сүүлийн үеийн дэвшилтэд технологиор  хийгдсэн тул хог хаягдал орсон нөхцөлд задлах боломжгүй битүүмж бүхий угсралттай. Өөрөөр хэлбэл, шууд тэг зогсолт хийх хүндрэл үүсэх эрсдэлтэй байгаа юм байна.
Энэ дашрамд дурдахад, ирж байгаа үйлдвэрийн хог хаягдлын нөлөөгөөр төв цэвэрлэх байгууламжид  ажиллаж байгаа 165 албан хаагчаас 88 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчлөлтэй болох нь тогтоогджээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ