http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Угаарын хийн хордлогын улмаас 97 хүн эмнэлгийн тусламж авч, дөрвөн хүн нас баржээ


Нийслэл болон орон нутгийн хэмжээнд угаарын хийн хордлогын тохиолдлууд нэмэгдэж байгаа талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
2025 оны аравдугаар сарын 14–27-ны хооронд НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр нийт 97 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, дөрвөн хүн нас барсан байна. Албаныхны мэдээлснээр нас барсан иргэд гэртээ угаартаж амиа алдсан байх магадлалтай аж.
Байршлын хувьд, угаарын хийн хордлогоос шалтгаалсан тохиолдлын 61 нь Сонгинохайрхан, 10 нь Чингэлтэй, ес нь Сүхбаатар, 14 нь Баянзүрх, хоёр нь Хан-Уул, хоёр нь Налайх дүүрэгт бүртгэгджээ. Мөн Дархан-Уул болон Дундговь аймагт ижил төрлийн тохиолдол гарсан байна.
Хордсон иргэдийн насны хувьд 73 хувь нь 18-аас дээш насныхан, 27 хувь нь 17-оос доош насныхан байв. Угаарын хийн хордлогод өртсөн иргэдэд Цэргийн төв эмнэлэг болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв тусламж үйлчилгээ үзүүлж байна.
НЭМҮТ-өөс иргэдэд анхааруулж буйгаар хур тунадастай, салхи багатай өдрүүдэд яндангаа шалгаж, өрхөө битүүлж хаахгүй байх, мөн нүүрс, шахмал түлшийг зөв хэрэглэж, угаар мэдрэгч төхөөрөмжийг ажиллуулах нь угаарын хийн хордлогоос сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ