http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна


Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойд нийт 539 га талбайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл болох Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулж буй.
Энэ хүрээнд БНСУ-ын "Smart Energy platform"-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10МВт-ын нарны цахилгаан станцыг байгуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж эхлээд байна.
Түүнчлэн төслийн инженерийн дэд бүтэц буюу үерийн хамгаалалтын барилга байгууламж, технологийн ус хангамжийн барилга байгууламж, хэрэглэгчдийг холбох инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн төсвийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд магадлалын ерөнхий дүгнэлтийг албажуулахаар ажиллаж байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн ажил, амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ