"Halloween" буюу сүнсний баяр нь Монгол Улсын нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй.
Сүүлийн жилүүдэд манай улсад энэхүү баярыг тэмдэглэх, хүүхдүүд нийлж айлын хаалга тогших, эвент арга хэмжээ зохион байгуулах болсон нь хүүхэд аливаа халдлагад өртөх, бэртэж гэмтэх, ханиад томуу тусах, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг бий болгож байна.
Иймд байгууллагууд болон боловсролын орчинд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалж байна.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд хүүхдээ оролцуулахгүй байх, зайлшгүй оролцох тохиолдолд учирч болох эрсдэлийг тооцож хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулна уу.
ХҮҮХДҮҮД 
1. Ганцаараа явахгүй байх - Найз, ах эгч, эцэг эхийн хамт явах.
2. Хаашаа явахаа эцэг эхдээ хэлэх - Холбогдох утсаа авч явах.
3. Чихэр, амттан авахдаа болгоомжтой байх - Сав баглаа нь гэмтсэн, баталгаагүй чихэр амттан бүү ид.
4. Замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах - Замын гарц, гэрэлтэй хэсгээр гарах.
5. Хувцас, маскаа зөв сонгох - Харааг хязгаарлах, алхахад саад болох хувцас өмсөхгүй байх.
6. Гэрэлтэгч наалт хэрэглэх - Харанхуйд тод харагдахад тусална.
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИД 
1. Хүүхдээ дагалдан хяналт тавих - Бага насныханд туслах.
2. Амттаны аюулгүй байдлыг шалгах - Хүүхэд идэхээс өмнө чихэр, амттаныг шалгаарай.
3. Хүүхдийн хувцсыг аюулгүй болгох - Хурц ирмэгтэй гэмтэж бэртэж болзошгүй тоног чимэглэл, шатамхай материалтай хувцас хэрэглэхгүй байх.
4. Танихгүй хүмүүсийн урилгад болгоомжтой ханд - Итгэлтэй насанд хүрэгчидтэй хамт оролцуулах.
5. Хүүхдийн зураг, байршлыг нийтлэхгүй байх - Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зөвлөж байна. 
                     
                                            







 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
            