
Хөвсгөл аймаг, Ханх суманд урд шөнө газар хөдөлжээ. Тодруулбал, Баясгалант багийн “Боштого” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 310 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км/ 10.31-ний өдрийн 00:54:01 цагт 4.2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 01:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.
 
                                            






 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
            