http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

30 гаруй эмнэлгийн эмч, ажилтнууд ажил хаяхад бэлэн гэдгээ илэрхийлжээ


Эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаях шийдвэр гаргасан талаараа Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдээд буй. Тодруулбал, тус холбооноос “Эмч, ажилтнууд олон жил тэвчсэн. Одоо тэгж чадахгүй. Эрүүл мэндийн салбар бол онцгой гэж их анхааруулсан. Гэвч цалин нэмэх асуудлаар тодорхой шийдэл гаргаагүй тул ажил хаяхад бэлэн байна. Энэ үеэр аливаа эрсдэл гарвал төр засаг хариуцлага хүлээгээрэй” хэмээн цахим хуудсан¬даа мэдэгдэл гаргажээ. Эмч нарыг ирэх даваа гарагт ажил хаяна гэж зарим хэвлэлд мэдээлсэн. Энэ талаар тус холбооны дарга Ч.Нарантуяагаас тодруулахад “Хэзээ ажил хаях нь одоогоор тодорхойгүй байгаа. Бүгдээрээ хэлэлцэж, нарийн төлөвлөгөө гаргаж шийднэ. Өөрөөр хэлбэл, эмч, ажилтнууд ажил хаях, эсэхээ нийт ажилтны хурлаараа шийдвэрлээд холбоонд мэдэгдэж байгаа. Одоогоор Төв, Ховд, Дорноговь, Завхан, Хөвсгөл, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сэлэнгийн Мандал сумын Эрүүл мэндийн төв, Дархан-Уулын Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөлийн Зоонозын төв, Багануур, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг 30 байгууллагынхан ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн. УГТЭ хуралдаж байна, маргааш (өнөөдөр) УХТЭ хуралдаж, шийдвэрээ гаргана” гэв.
Сануулахад, дээрх үйлдвэрчний эвлэлийнхэн Эрүүл мэндийн яамтай нэмэлт хэлэлцээр байгуулахаар энэ сарын 29-нд ширээний ард суусан ч үр дүнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамнаас эмч, ажилтны цалинг 15 хувиар нэмэх асуудлыг л танилцуулсан, тодорхой томьёолол хэлээгүй гэх шалтгаанаар үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нь хэлэлцээрийг орхин гарсан билээ. Багш нар ажил хаялтаа хэзээ зогсоох нь тодорхойгүй байхад эмч нар мөн үүнд нэгдэхээ илэрхийлсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ