http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Завханчууд 10 гаруй жил барьсан шинэ теартаа ашиглалтад оруулж, анхны бүжгэн жүжгээ толилууллаа


Завханчууд 10 гаруй жил барьсан хөгжимт жүжгийн шинэ театраа ашиглалтад оруулж, анхны бүжгэн жүжгээ 400 гаруй үзэгчид толилууллаа. Л.Ванганы нэрэмжит, 800 хүний суудалтай энэхүү театрыг улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр барьжээ. Шав тавьсан 2011 оноос хойш олон жил царцаад байсан барилгын санхүүжилтийг сүүлийн таван жилийн төсөвт тасралтгүй суулгасны үр дүнд ийнхүү анхны жүжгээрээ нээлтээ хийгээд байна.
Шинэ театрын анхны уран бүтээл нь яруу найрагч Ч.Алтантүлхүүрийн зохиол, шашин, төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжавын амьдрал, үзэл санаа, үйл хэрэг, эх оронч түүхэн гавьяаг илэрхийлсэн “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжиг байв. Энэ нь орон нутгийн театрт тоглогдсон анхны бүжгэн жүжиг гэдгээрээ онцлогтой. Уг жүжгийг цаашид улсын хэмжээнд болон Буриад, Халимагийн үзэгчдэд толилуулахаар төлөвлөжээ.
Завхан аймгийн Улиастай хотын Хөгжимт жүжгийн театрын суурь 1958 оны нэгдүгээр сард тавигдаж, тухайн үед барилгыг Соёлын ордон хэмээж байж. Харин 1983 онд нэрийг нь Хөгжимт жүжгийн театр болгон өөрчилсөн аж. Улмаар 2001 оны Засгийн газрын шийдвэрээр театрыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжгийн зохиолч Ламжавын Ванганы нэрэмжит болгожээ. Театрын барилга ийн олон жилийн насжилттай, ашиглалтын хугацаа дууссан, анхнаасаа зориулалтын бус байсан зэрэг нь шинээр барих үндэслэл болсон гэнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ