Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсан данзанравжаагийн нэрэмжит ''Саран хөхөө'' театрын уран бүтээлчид БНСУ-ын Чэжү мужийн ''Тамна" фестивальд' анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ. Тус соёлын фестивальд Монгол, Япон, БНХАУ, Бразил, Вьетнам, БНСУ-ын уран бүтээлчид үндэсний соёл, уламжлалаа сурталчлан таниулах аж. Дээрх фестиваль энэоны 10 дугаар сарын 6-10-ны хооронд болох бөгөөд Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчид оролцох бэлтгэлээ хийж байна.
Дорноговь аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага “Саран хөхөө” театр 1832 онд нүүдэлчдийн театрыг үндэслэгч 19 дүгээр зууны нэрт соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн байгуулсан театрын үүсэл хөгжлөөс эхтэйбөгөөд180-аад жилийн түүхэн эх үндэстэй театр юм. Өнөөдөр тус театр нь 60гаруйхүний бүрэлдэхүүнтэй Захиргаа,Үйлдвэрлэл үйлчилгээ техникийн анги, дуу, хөгжим, бүжиг, драм гэсэн уран бүтээлийн ангитай ажиллаж байна.Театрын уран бүтээлчид соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн баяр наадмаар “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон юм.