http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зарим гол, мөрөн олон жилийн дунджаас оройтож мөстөх төлөвтэй


Монгол орны гол, мөрөн аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр зайрмагтаж, эл үзэгдэл сарын турш идэвхтэй үргэлжилдэг аж. Үндсэндээ арванхоёрдугаар сарын 10 гэхэд мөсөн бүрхүүл тогтож, бэхэждэг. Тэгвэл өнөө жил зарим гол, мөрний хөлдөх хугацаа цаг агаарын байдлаас шалтгаалж 5-15 хоногоор хойшлох төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ. Тодруулбал, Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Халх, Буянт, Завхан, Идэр голын намрын мөсний үзэгдэл эхлэх хугацаа олон жилийн дунджаас оройтож, бүрэн хөлдөх үйл явц тэр хэрээр сунжрахыг тус газраас мэдээлэв. Харин Ерөө, Хэрлэн, Түй, Чигж олон жилийн дунжаас 5-10 хоногоор эрт мөстөх бол Орхон, Хараа, Сөгнөгөр, Ховд, Булган гол олон жилийн дунджийн орчим байна.
Ирэх сарын сүүлийн болон аравхоёрдугаар сарын эхний арав хоногт ихэнх гол, мөрөнд мөсөн бүрхүүл тогтох төлөвтэй. Гэсэн хэдий ч нэр дурдсан гол, мөрөн, нуурын мөсний зузаан хүн, мал, машин техник явахад аюулгүй түвшинд хүрэхгүй нь. Иймд дээрх голуудын орчимд нутагладаг иргэд, малчид, отор нүүдэлчид, жуулчид мөс цөмрөх аюулаас онцгойлон сэрэмжлэхийг анхаарууллаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ