http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Physical Asia" шоу нэвтрүүлэгт Улсын арслан Б.Орхонбаяр, Холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн нарын зургаан хүн оролцжээ


“Netflix"-ийн "Physical 100" реалити шоуны шинэ улирлын дугаарт Ази тивийн найман улсын баг оролцож байгаа бөгөөд нэг нь Монгол Улс билээ. 
Үүнд өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүнд Улсын арслан Б.Орхонбаяр, ОУХМ О.Адьяасүрэн, Холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн, волейболчин Г.Хандсүрэн нарын дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй хүн багтжээ. Уг шоу нэвтрүүлгийн эхний улирлыг Солонгост хийсэн бөгөөд оролцогчид нь ч дэлхий нийтэд танигдаж, алдаршсан байдаг. Энэхүү нэвтрүүлэг нь биеийн хурд хүч, авхаалж самбааг сорьсон даалгавруудыг биелүүлдэг бөгөөд энэ жил өмнөх улирлаас өөр форматаар явна гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн "Physical Asia" реалити шоу энэ оны аравдугаар сард олны хүртээл болох төлөвтэй байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ