http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БРИКС олон улсын эдийн засаг худалдааны дэг журмыг хамгаалах ёстой гэжээ


Есдүгээр сарын 8-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчдын онлайн дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлжээ.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ, " Эдүгээ дэлхий дахин зуун жилд тохиож байгаагүй өөрчлөлтийг туулж, ноёрхох үзэл, ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл газар авсаар байна. Зарим улс орон худалдааны болон тарифын дайныг эхлүүлж, дэлхийн эдийн засагт ноцтой нөлөөлж, олон улсын худалдааны дэг журмыг алдагдуулж байна.

Энэ эгзэгтэй үед БРИКС-ийн орнууд нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааны БРИКС-ийн үзэл санааг дэмжиж, олон талт үзэл, олон талт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалж, "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа"-г хөгжүүл, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа байгуулах ёстой юм. Үүнтэй холбоотойгоор гурван зүйлийг санал болгож байна.



Нэгдүгээрт, олон талт үзлийг баримталж, олон улсын шударга ёсыг хамгаалах ёстой. Олон талт үзэл бол ард түмний хүсэл эрмэлзэл, цаг үеийн ерөнхий чиг хандлага, дэлхийн энх тайван, хөгжлийн чухал тулгуур гэдгийг түүх нотолж байна.

Хоёрдугаарт, нээлттэй байж, хамтдаа ялалт байгуулж, олон улсын эдийн засаг худалдааны дэг журмыг хамгаалах ёстой. Эдийн засгийн даяаршил бол түүхэн хандлага юм. Улс орны хөгжил нээлттэй, хамтын ажиллагаатай олон улсын орчноос салгаж болохгүй. Хэн ч өөрийгөө тусгаарлах ёсгүй юм.

Гуравдугаарт, эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжин, хамтын хөгжлийн эрч хүчнийг бий болгох ёстой. Бид өөрсдийн асуудлаа сайн шийдэж байж гаднын сорилтод илүү сайн хариу үйлдэл үзүүлж чадна. БРИКС-ийн орнууд дэлхийн хүн амын бараг тал хувь, нийт эдийн засгийн 30 орчим хувь, нийт худалдааны хэмжээний тавны нэгийг бүрдүүлж байна. БРИКС-ийн хамтын ажиллагаа нягтрах тусмаа гаднын эрсдэл, сорилтод хүчтэй хариу тусгал гаргаж, илүү итгэлтэй, илүү олон шийдэлтэй, илүү үр дүнтэй байж чадна." гэсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ