Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Саудын Араб БРИКС-т элсэв


Саудын Араб дөрвөн хөгжиж буй улсын хамтаар БРИКС-ийн бүрэн эрх гишүүнээр элслээ гэж тус нэгдлийг даргалж буй Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Наледи Пандор мэдэгджээ. Бусад дөрвөн шинэ гишүүн орон нь Иран, Египет, Этиоп, Арабын Нэгдсэн Эмирт Улс юм.
Түүний хэлснээр, БРИКС 17 түнш орнуудын өргөдөл, гэрээ, хэлцлийг үндэсний валютаар хийх механизмыг боловсруулахаар ажиллаж байна. 2024 онд БРИКС-ийг даргалах ОХУ-д 34 улс тус нэгдэлд элсэх сонирхлоо бичгээр илэрхийлжээ. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн БНУ тэргүүнүүд өнгөрсөн оны наймдугаар сард Йоханнесбург хотноо болсон дээд хэмжээний уулзалтаар БРИКС-ийн эгнээг 2024 оноос тэлэх тохиролцоонд хүрсэн билээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ