
Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдсан байна.Тиймээс өчигдөр Булган аймгийн Засаг даргын захирамжаар түр хугацаанд хязгаарлалт дэглэм тогтоожээ. Ингэхдээ тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, сумын нугат дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ЕБС, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цахимд шилжүүлсэн байна.