Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 23-ны өдрийн 04:15 цагт ОБГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн хоёр метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, автомашины зай хураагуур, хаягдал автомашины тос шатаж байсныг 30 минут ажиллаж унтраажээ.