http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадууд Дундговийн нутгаас хадны бичээс хуулбарлахыг завджээ


Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дахь хадны бичээсийг Хятадын иргэд хуулбарлаж авах гэж байсныг орон нутгийн иргэд, хууль сахиулах байгууллагынхан таслан зогсоож, өдгөө тус аймгийн Цагдаа­­гийн газарт шалгаж эхэлжээ. Эл сумын нутаг дахь Баруун элгэн гэх газарт оршдог, орон нутгийн тусгай хамгаалалтад байх Хүрэн хайрхны бичээсийг хувилж авах гэж байсан БНХАУ-ын хоёр иргэн нь жуулчны виз авч манай улсад орж ирсэн хүмүүс гэнэ. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг зохих зөв­­­шөөрөлгүйгээр хуулбарлахдаа тэдгээр иргэн тусгай зориулалтын хэв авах зүйлс ашиглаж байсан аж.
Хүрэн хайрхны бичээс нь таван метр өндөр хадан цо­­хионы энгэрт 252 ханз үсгээр бичсэн 20 мөр бичиг бай­даг бөгөөд эрдэмтэн судлаачид “Эртний Зүүн хан улсын
үеийн ханзаар бичсэн дурсгал” гэж үздэг юм байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ