Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Долоон нуурын Улаан толгойн бичээс



Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс баруун зүгт 20 гаруй км зайд Долоон нуурын Улаан толгой гэх газар бий. Тус газрын зүүн урд боржин чулуун хаданд гурван хэсэг бичээс буй юм.

Бичээснүүдийг хар бэхээр бичсэн бөгөөд зарим нь он цагийн урт хугацаанд байгалийн элэгдлээр бүдгэрэн муудаж, харилцан адилгүй хадгалагдан үлджээ.

Уг гурван бичээсний хоёр нь уйгуржин монгол хэлбэртэй боловч эдүгээгийн монголоор уншиж үл болно. Харин гурав дахь хэсэг нь Нанхиад хэлбэрийн бичээс юм.

Мөн нэг бичээсний дээд талд христос шашны загалмай тэмдгийн хэлбэртэй дүрс буй нь сонирхолтой аж. Үүнийг дундад эртний монголын хэрэйд, найман зэрэг айм­гийн дунд христийн шашны урсгал нэвтэрч байсан мэдээ баримттай ч холбон үзэж болох талтай гэж судлаачид дүгнэжээ.

Долоон нуурын Улаан толгойн бичээс нь Монгол орны нутгаас олдож буй анхны сири бичгийн дурсгал болж байгаагаараа чухал ач холбогдолтой аж.

Энэхүү бичээсийг 1988 онд археологич Д.Баяр, эрдэмтэн В.Е.Войтов нар Ховд аймгийн Мөнххайрхан сумын нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Батсуурийн газарчилснаар анх илрүүлжээ.

Сүүлд 2015 онд Т.Осава, Г.Лхүндэв,  Ш.Сайто, Х.Такахаши нар хятад, сир хоёр бичээсийг тодруулж, бичээсний хэв хуулгыг авч уншиж тайлсан байна. Хятад бичээсийг Юанийн Дадэгийн 1298 оны зургаадугаар сарын 17-нд бичсэн хэмээн үзжээ.

Сири бичээс нь  Грекийн тооллоор 1609, манай тооллын 1297 онд хамаарагдана. Бичээст гарч буюу Гоу тан гэдэг нь Онгуудын несторианы шашинтай Жорж хун тайж  Юань улстай хүч хавсран Хайдугийн бослогыг дарах үед энэхүү бичгийг бичсэн хэмээжээ. Уг дурсгал нь XIII-р зууны үеийн зам харилцаа хийгээд Юань улсын түүхийг судлахад чухал мэдээ баримт болдог  гэж судлаачид бичжээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ