Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тэлэнгидийн амны хөшөө



Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс баруун зүгт таван км зайд Тэлэнгидийн ам хэмээх газар бий. Тус газарт далайн түвшнээс дээш 2164 метр өндөрт ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн хөшөө байна. Энэхүү хөшөөг нутгийн иргэд Тэлэнгидийн амны хөшөө гэж нэрлэдэг.

Хөшөөний өндөр 127 см, өргөн 53 см. Харин зузаан нь 25 см аж. Нүүрэн талд нь дугуй дүрс, бух зэргийг дүрсэлжээ. Ингэхдээ бухыг том эвэр, биетэй бодит байдлаар урласан. Мөн дээд бүснээс доош чиглэлд янгир дүрслэн, бүсний дээд хэсэгт хоёр ташуу зураас хийж, доод бүсний орчимд мушгирсан дүрс сийлжээ.   


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ