http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэхэд 504 тэрбум төгрөг хэрэгтэй


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах асуудлыг судлах үүрэгтэй ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Ажлын хэсгийг гишүүн С.Эрдэнэбат ахалж буй юм. Ирэх оны төсөвт ахмадуудын тэтгэврийг зургаан хувиар нэмэхээр тусгасан нь Тэтгэврийн тухай хуулийн 27.1 дэх хэсгийн “Тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлнэ” гэснийг зөрчсөн байна гэж ажлын хэсэг үзжээ. Эдүгээ инфляц 8.8 хувь байгаа, оны эцэст 8.6 болох тооцоог Монголбанк хийжээ. Тиймээс ирэх оны төсөвт нэмж 267.1 тэрбум төгрөг тусгаснаар инфляцтай уялдуулах гэнэ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Улс төрийн ээдрээтэй цаг үед ахмадуудаа гадаа хүйтэнд суулгаж байгаадаа уучлал хүсье. Тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох тун хэцүү, үүний тулд 4.1 их наяд төгрөг шаардлагатай. Зургаан хувиар нэмэхэд төсөвт 377.9, найман хувь болгоход 504 тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ бид гарц олохын тулд УИХ-ын гишүүдтэй хамтраад ажиллаж байна” гэв. Байнгын хорооны хуралдаанд ахмад настнуудыг төлөөлөн оролцсон иргэн Ц.Алтанзул “Төрийн ордны гадна ахмадууд 40 хоног сууж, заримынх нь эрүүл мэнд муудлаа. Одоогийн тэтгэврийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэх, халамжийн тэтгэвэр 397.5 мянган төгрөгийг амьжиргааны баталгаажих доод түвшнээр буюу 495.4 мянган төгрөгт хүргэх, мөн тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон сунгаж, хүүг 12 хувь болгон бууруулах шаардлага тавьж байна” гэв.
Ахмадуудын тэтгэврийг нэмэх талаар УИХ-ын гишүүд дотор гарын үсэг цуглуулж буй, үүнд 42 хүн нэгдсэн гэсэн мэдээлэл бий. Мөн тэтгэвэр, цалин нэмэхийн тулд төсвийн бүх ерөнхийлөн захирагчийн урсгал зардлаас 10 хувь хасах саналыг МАН-ын бүлгээс гаргасан билээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ