Баян-Өлгий аймагт энэ сарын 1-ний өдрийн байдлаар 14133 иргэн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Монгол Улсын Засгийн газраас саяхан тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж, бусад тэтгэврийг 15 хувиар нэмсэн.
Тус аймгийн 3300 ахмад настан хувь тэнцүүлсэн тэтгэвэр буюу нэмэгдсэн хэмжээгээр 400 мянган төгрөг, 8800 иргэн 500 мянга, үлдсэн 1700 орчим иргэн 500 мянгаас дээш төгрөг авч байна. Ахмадуудын тэтгэвэр энэ сард нэмэгдсэн хэмжээгээр иргэдийн гар дээр очсон хэмээн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс мэдээллээ.