Тус аймгийн хэмжээнд гуравдугаар сард 1506 иргэн халамжийн тэтгэвэр авчээ. Харин нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 10176 хүн хамрагдсан байна гэж аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв.
Мөн аймгийн хэмжээнд 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 189 хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна. Харин бүтэн өнчин 41 хүүхэд тэтгэмж авдаг байна. Харин байнгын асаргаа шаардлагатай иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 1176 иргэн сар бүр тэтгэмж авдаг байна.
Монгол Улсын Засгийн газраас энэ онд нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123100 төгрөг. Харин бусад асаргааны тэтгэмжийг сард 84500 төгрөг болгон шинэчлэн тогтоосон. Энэ тогтоолоор дээрх тооны иргэд халамжийн тэтгэврийг сар бүр авч байна. Халамжийн тэтгэвэр авагч иргэдийн тоо өнгөрсөн жилээс буураагүй гэв.