Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг зорилтот бүлгийн 650 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ


Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн 650 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх” захирамж гаргасан. Энэ дагуу төрөөс халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, өрх толгойлсон гээд холбогдох хэлтэс, хороодоос ирүүлсэн судалгаанд үндэслэн хоол, хүнсний дутагдалд орж болзошгүй өрхүүдэд ийнхүү нэг удаагийн дэмжлэг үзүүллээ. Зорилтот бүлгийн өрхүүдэд олгож буй энэхүү хүнсний багцын тусламж  хоёр удаагийнх бөгөөд нийтдээ 1150 өрхөд олгоод байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ