Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 510 мянган иргэн тэтгэвэр авдаг байна. Тэдгээр ахмад настны тэтгэврийн дундаж өнөөдөр 826.2 мянган төгрөг байна. УИХ-аас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэхээр заасан. Иймээс 510 мянган иргэний тэтгэврийг 6 хувиар тооцон нэмэгдүүлэхээр дунджаар 875.8 мянган төгрөг болох тооцоо гарчээ.