
Төв аймгийн Цагдаагийн газарт их хэмжээний эм хулгайд алдагдлаа гэх дуудлага 8-р сарын 25-ны өдөр бүртгэгджээ.
Цагдаагийнхан шуурхай ажиллаж, гэм буруутай этгээдийг олж тогтоон, хэргийг шалгаж байна. Тухайн иргэнийг Эмийн сангийн цонхоор орж, өвчин намдаах үйлчилгээтэй "Тибантин" гэх 400 ширхэг эм хулгайлсан хэрэгт сэжиглэн шалгаж байна.
Аж ахуйн нэгжүүдийг хяналтын камер суурилуулж, хаалга цонхондоо хамгаалалтын торон бэхэлгээ хийлгэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.