Тээврийн хэрэгсэл хулгайлсан 16 настай эрэгтэй "Т", "Н" нарыг илрүүлэн, мөрдөн шалгаж байна.
Тодруулбал, гуравдугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Орцны гадна байрлуулсан тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Уг хэргийг цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, тасралтгүй зохион байгуулж, алдагдсан тээврийн хэрэгслийг тус дүүргийн нутаг дэвсгэрт ууланд эзгүй газарт үлдээсэн байсныг олж тогтоожээ.