Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл хулгайлсан этгээдийг илрүүлжээ


Хулгайлах гэмт хэргүүдийг шуурхай илрүүлэн ажиллажээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын есдүгээр багт байрлах дэлгүүрийн үүднээс асаалттай байсан “Nissan Advan” тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсанг тус аймагт суух 28 настай эрэгтэй “Д” нь согтуурсан үедээ хулгайлсан байсныг илрүүлжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо “BSB” төвийн гадна зогсоолд байрлуулсан “Toeota Сresta” маркийн автомашин хулгайлсан 32 настай эрэгтэй Э, Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо “Алтайн 3 дугаар гудамжны ,,,, тоотоос "Haier” загварын 55 инчийн LCD зурагт, хөлдөөгч хулгайлсан 36 настай эрэгтэй У нарыг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллаа явуулж байна.
Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ