http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүн ам ихтэй хороонд түлш борлуулах хоёр цэг байгаа нь хангалтгүй гэв


Нийслэлийн айл өрхүүд энэ сарын 1-нээс хагас коксон түлш хэрэглэж эхэлсэн. Иргэдийн гомдол, саналын дагуу ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын ржигдар түлш борлуулах төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хүртээмж, хэрэглээний бодит нөхцөлд дүн шинжилгээ хийжээ.
Улаанбаатар хотод 176 мянга орчим өрх гал түлж амьдарч байна. 7000 гаруй өрхтэй хороонд хоёр борлуулах цэг ажиллаж байхад, 2000 орчим өрхтэй хороонд гурван цэг байрлах зэрэг зөрүүтэй байдал үүссэнийг ХЭҮК-оос мэдээлэв. Өөрөөр хэлбэл, хүн ам ихтэй хороонд түлш борлуулах хоёр цэг байгаа нь хангалтгүй гэж үзэж буй. Мөн түлш борлуулах нэг цэгт өдөр бүр 5-10 тонн түлш нийлүүлж, өрх бүрд долоо хоногт долоон шуудай түлш олгож байгаа нь иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байгааг дурдсан. Түүнчлэн “Хотула” аппликэйшнд түлшний үлдэгдэлтэй гэж заасан ч газар дээр нь очиход дууссан, байршлын мэдээлэл тодорхойгүй зэрэг зөрчил илэрчээ.
Түлш өмнөх нүүрснээсээ илч багатай, хурдан шатаж дуусдаг, олдоц айгаа талаар иргэд комиссын ажлын хэсэгт мэдээлсэн байна. Комиссын зүгээс холбогдох албан тушаалтнуудад санал, зөвлөмж өгсөн бөгөөд иргэдийн амь, эрүүл мэндийг хохироохгүйн тулд төрийн байгууллагууд үүргээ биелүүлэн ажиллаж буй, эсэхэд тогтмол анхаарахаа мэдэгдэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ