
Бруклины Метрополитан цагдан хорих төвд ял эдэлж буй Реппер П. Диддийг (Шон Комбс) алах оролдлого гарсан тухай TMZ мэдээлэв.
Уран бүтээлчийн дотны найз Шарлуччи Финнигийн хэлснээр, өрөөндөө унтаж байсан Дидди хэн нэгэн хоолойд нь хутга тулгахад сэржээ. Халдагчийг шоронгийн харуул зогсоосон байна.
Репперийн өмгөөлөгч Брайан Стил энэ талаар шүүх хуралдаан дээр дурдсан нь үйл явдал знэн болохыг батлав.
Хүчин болон түүнтэй ойролцоо гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс шоронд онцгой эмзэг байдаг гэдгийг репперийн найз тэмдэглээд, Диддигийн аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
9-р сарын 30-нд репперыг бэлгийн гэмт хэрэгт буруутган 11 жилийн хорих ял, 500,000 долларын торгууль ногдуулах хүсэлт мөрдөгчид гаргасан. 10-р сарын 4-нд шүүх П.Диддиг бусдын биеийг үнэлүүлсэн, тус гэмт хэргийг зохион байгуулсан хэмээн үзэж дөрвөн жил хоёр сарын хорих ял оноосон юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10-р сарын 7-нд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ П.Дидди түүнээс өршөөл хүссэн тухай мэдэгджээ.







