Өмнөд Солонгосын Сөүл хотын шүүх, цагдаагийн байгууллага руу удаа дараа залган Ерөнхийлөгчийг хөнөөнө хэмээн сүрдүүлсэн этгээдэд хоёр сарын хорих ял оноожээ.
Ким хэмээх 61 настай эр энэ сарын 7-ны өдөр 112 дугаарын утсанд 5 удаа залган "Би Ерөнхийлөгчийг хөнөөгөөд өөрөө амиа хорлох болно" хэмээн ярьсан хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагджээ. Цагдаа нар түүний утасны дуудлага хийсэн газрыг олж тогтоон 5 алба хаагч илгээсэн ч амиа хорлохыг завдсан ямар ч шинж тэмдэг илрээгүй тухай дурдсан байна.
Уг этгээд 2020 болон 2023 онуудад ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял сонсож байжээ. Түүнийг давтан гэмт хэрэг үйлдсэн учир хорих ял оноосон ч сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, архинд донтсон гэх үндэслэлээр хорих ялын хэмжээг бууруулан оноожээ.