Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээв


Шүүгдэгч Г.Загдаа, Г. Амарсайхан нарын Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2021.02.25/ боллоо. Шүүгч тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.  
Сануулахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-нд хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Загдаад зургаан жил, 60 хоногийн хугацаагаар хорих ял оноож,  ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Г. Амарсайханд нэг жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн .
Шүүгдэгч Г.Загдаад оноосон ялын үндэслэлийг задалж үзвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх, 2.6-т зааснаар хоёр болон түүнээс олон хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 4 жилийн хугацаагаар хорих ял оноожээ. Мөн тус хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэх үндэслэлээр 1 жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хууль сахиулагчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн тул 1 жилийн хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан тул 900,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. Үүнийг 15 нэгжийг 1 хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял оноосон билээ.
Шүүгдэгч Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэх үндэслэлээр 1 жилийн хугацаагаар хорих ял оноосон билээ.

https://news.zindaa.mn/3lsy
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ