http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Энэ сард хоёр удаа БҮХ НИЙТЭЭР АМАРНА


Арваннэгдүгээр сарын 21, 26-ны өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, Арваннэгдүгээр сарын 21-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болно. Монголчууд жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг их эзэн хааны мэндэлсэн өдөр гэж үздэг бөгөөд мөн өдрийн “Үндэсний бахархлын өдөр” хэмээн нэрлэгдэж, бүх нийтээр амрах хуультай.   
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жилдээ есөн тэмдэглэлт баяраар нийт 15 өдөр бүх нийтээр амардаг. 
Арваннэгдүгээр сарын 26-нд  “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” тохионо. Энэ өдөр бол Монгол Улсад 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд олгосон түүхэн мөчийг дурсах баярын өдөр юм. 1924 оны энэ өдөр Монгол Ардын Бүгд Найрамдах Улсыг тунхагласнаар тусгаар тогтносон улс орны үндэс суурь тавигдсан гэж үздэг. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ