Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

2025 онд 16 хоног бүх нийтээрээ амарна


Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.
Энэ онд Цагаан сарын шинийн нэгэн аргын тооллын гуравдугаар сарын 1-ны өдөр тохиож буй тул монголчууд гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амарна. Мөн Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг. Энэ өдөр нь аргын тооллын зургаадугаар сарын 11-ны өдөр тохиож буй.
Их Эзэн Чингис хааны өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэ өдөр 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд тохиож буй. 
Түүнчлэн 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндэсний их баяр наадмаар албан ёсоор зургаан хоног амарна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ