http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Т.Жамбалцэрэн: Худаг гаргахад улсын төсвөөс жил бүр нэг тэрбумыг зарцуулдаг


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Уянга: -Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 52, гадаадын төсөл хөтөлбөрөөр 30, орон нутгийн төсвөөр 235, малчдын өөрсдийнх нь санаачилгаар 80 гээд нийт  397 худаг ашиглалтад оруулсан юм байна. Энэ хэр зэрэг хангалттай тоо вэ?
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: -Нийт газар нутгийн хэмжээнд амьдарч буй айл өрх, малынхаа тоогоор тооцоод үзвэл манай худаг бүхий усан хангамж шаардлагатай хэрэглээнийхээ 10 хувийг л хангаж байгаа. Тиймээс жил бүр улсын төсөвт худаг гаргах зорилгоор нэг тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүгээрээ жилд 50 гаруй худаг ашиглалтад оруулдаг. Санхүүгийн эх үүсвэр нь хангалттай байдаг бол усны судалгаа хийсэн газрууддаа худаг гаргах шаардлага бий.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ