http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлэв


Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн холбогдсон авлига, албан тушаалын хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа тээврийн хэрэгслээрээ хүн дайрч амийг нь хохироосон хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө явган зорчигч 57 настай иргэнийг“Ланд круйзер” загварын автомашинаараа дайрсан осол гаргаснаас хохирогч нас барсан юм. Шүүхээс эл хэрэгт нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээлэл нь дарагдсан.
Тэгвэл А.Ишдоржийн албан тушаалаа урвуулж, хахууль авсан гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн аж. Улмаар прокурор яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байна.
Өвөрхангай аймагт нэг тэрбум 356 сая төгрөгөөр барилга барихаар болсон нэгэн компанийнхнаас ажил гүйцэтгэх гэрээг хүлээн зөвшөөрч, санхүүжилт олгох шийдвэрийг Засаг даргаар ажиллаж байхдаа А.Ишдорж гаргасан аж. Ингэж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гүйцэтгэгч компанийн эрх бүхий албан тушаалтнаас хахууль авсан гэнэ. Үүнд нь хууль хяналтын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.4-3-т заасан улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцсон бол хахууль өгсөн Т.Б гэх хүнд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн” гэсэн заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ