http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Афганистаны газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо 1400 хүрчээ


Афганистаны зүүн хэсгийн Нангарар болон Кунар мужийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 31-ний өдөр 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо цаг минутаар нэмэгдсээр өнөөдрийн байдлаар /2025.09.03/ 1400 хүрээд байна. Мөн 3124 хүн гэмтэж бэртэж, 5412 байшин эвдэрч сүйджээ.
Уулархаг газар ихээхэн эвдэрч хагарсан тул тусламжийн багийнхан нисдэг тэргээр ирж байгаа аж. Зарим газарт нисдэг тэрэг ч хүрч очих аргагүй байгааг Кунар мужийн эмнэлгийн ажилтан хэлжээ.
Дошиша их сургуулийн профессор Цүцүми Хироюки Афганистан дахь газар хөдлөлтийн идэвхжилийг судалжээ. Түүний судалснаар Евразийн хавтан Энэтхэг-Австралийн хавтантай мөргөлдсөн хэсгүүдэд хамгийн их хагарал үүсчээ. Зарим хагарал гулсах үед Афганистаны газар хөдлөлт болсон байна.
Афганистан улс газар зүйн хувьд хэд хэдэн хагарлын шугам дээр байрладаг тул газар хөдлөлт шинэ сонин зүйл биш. Тус улс 2020 онд 2000, 2023 онд 1000 гаруй хүнээ газар хөдлөлтөөр тус тус алдаж байсан гашуун түүхтэй. Цаашид барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхгүй бол ижил хэмжээний хохирол дахин давтагдах болно гэдгийг профессор Цүцүми Хироюки анхааруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ