Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт өнөө өглөө 36 километрийн зайд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Мөн өчигдөр Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар 12:19 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй байна.
Хөвсгөл аймаг нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Өнгөрсөн онд 3.5-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ханх суманд 16, Ренчинлхүмбэд зургаа, Улаан-Уулд дөрөв, Цагааннуурт нэг, Цэцэрлэгт хоёр, Түнэл суманд нэг буюу нийт 30 удаа бүртгэгджээ.
2023 он гарсаар Ханх суманд 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт гурав, Ренчинлхүмбэ суманд 3.6-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт найман удаа, Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт нэг удаа тус тус болсон байна.