Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Команд штабын дадлага сургуульд 200 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна



Хөвсгөл аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлагаар үргэлжилж байна.

команд штабын дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, 10 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 5 байгууллага, 23 сум, 1 тосгоны Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 200 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Хөвсгөл аймаг нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. 2022 онд 3.5-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ханх суманд 16, Ренчинлхүмбэ суманд 6, Улаан-Уул суманд 4, Цагааннуур суманд 1, Цэцэрлэг суманд 2, Түнхэл суманд 1 буюу нийт 30 удаа, он гарсаар Ханх суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 1, Ренчинлхүмбэ суманд 3.6-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 8 удаа, Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт 1 удаа тус тус болсон байна.
Энэ удаагийн команд штабын сургуулиар удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ