http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ


2026 оны өвлийн Монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний 09:00 цагт эхэллээ. Бүртгэл арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт дуусна. Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20000 төгрөг байна
Шалгалтад оролцогчид eyesh.eec.mn цахим хуудсаар нэвтэрч бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
  • Шалгуулагч өөрийн и-мэйл хаягийг ашиглан бүртгүүлнэ. Бүртгэлийн дугаар болон нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт илгээгдэнэ.
  • 3х4 хэмжээтэй цээж зургийг файл хэлбэрээр оруулна. Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд бүртгэлээс устгагдахыг анхаарна уу.
  • Элсэлтийн шалгалтаар монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлүүдээс хоёр болон түүнээс дээш хичээл сонгон бүртгүүлнэ.
  • Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20 мянган төгрөг байна.
  • Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
  • Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол өргөдөл, эмчийн магадалгаа зэрэг холбогдох баримт бичгийг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.
Бүртгэл 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт хаагдах тул хугацаандаа бүртгүүлэхийг сануулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ