http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тавдугаар сарын 15-наас өмнө Элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байхыг анхаарууллаа


Боловсролын яамнаас Элсэлтийн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.  Элсэлтийн шалгалт Зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд болох юм байна. 
зураг
Өмнөх жилүүдэд Элсэлтийн шалгалтад ирсэн сэдвүүдийг жишиг даалгавар болгон гаргаад байгаа аж. Иймд тус жишиг даалгавруудыг хийж байж энэ жилийнхийг хийж чадах бэлтгэл ажил хангагдана гэв. 
Иймд тавдугаар сарын 15-наас өмнө Элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байх хэрэгтэй гэв. 
2028 оны 7-р сар хүртэл элсэлтийн шалгалтыг монгол хэл, математик, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хөтөлбөрийн агуулгад үндэслэн зохион байгуулах аж. 
Харин түүнээс хойш элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулж сонгох шалгалт буюу байгалийн ухаан, нийгмийн ухаан дотроо тус бүр гурван сонголттой, монгол хэл, математик тус бүр хоёр сонголттой зэрэг байх юм байна. 
зураг
 
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ