http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 15-ныг дуустал үргэлжилнэ


Бүрэн дунд боловсрол эзэмшихэд заавал болон сонгон судлах гэсэн хоёр хөтөлбөр судалдаг.
Сонгон судлах 15 хөтөлбөрийн 16 хичээлээс X-XII ангийн сурагчид сонголтоо хийнэ.
2025–2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12-р ангийн сурагчдын хичээл сонголт тухайн сургуулийн хувийн LMS системээр цахим хэлбэрээр зохион байгуулагдана. 
Ахлах ангийн сурагчид сургуулийнхаа системд нэвтэрч хичээл сонголтоо хийж, баталгаажуулаарай гэж Нийслэлийн Боловсролын Газраас санууллаа.
Ахлах ангийн сурагчдын сонгон судлах хичээлүүд:
  1. Англи хэл
  2. Бизнес судлал
  3. Биологи
  4. Газарзүй
  5. Дизайн зураг зүй, технологи
  6. Математик
  7. Механик ба электроник
  8. Монгол хэл, бичиг
  9. Мэдээллийн технологи
  10. Нийгэм судлал
  11. Орос хэл
  12. Түүх
  13. Уран зохиол
  14. Физик
  15. Хими
  16. Хувцасны загвар зохион бүтээлт
Эдгээрээс X ангийнхан дөрөв, XI анги гурав, XII ангийн сурагчид гурван хичээл сонгоно.
Хичээл сонголт 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сурагчид хичээл сонголтоо зөвхөн цахимаар баталгаажуулах юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ