http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Баярцогт Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд өрсөлдөх сонирхолтой гэнэ


23 насандаа Улсын Бага Хурлын буюу тухайн үеийнхээ парламентын гишүүн байсан Сангажавын Баярцогт бол АН-ын томоохон лидерүүдийн нэг. Нийгэмд бол нэр хүндээ хэдийн алдсан тэрээр сүүлийн жилүүдэд улс төрд эргэн ирэхийг эрчимтэй оролдож буй.
С.Баярцогт гэсэн нэрийг сонссон дундаж Монгол хүнд Оюутолгойн гэрээг гардан байгуулагч, хорин хувьсагч ярьж хамгаалагч, оффшор дансанд 1 сая доллараа мартагч, Хятадын Монгол гэж өөрийнхөө хаягийг бүртгүүлэгч гэсэн л дүр төрх буудаг болоод уджээ.
 
Зөв, буруу эсэх нь тусдаа асуудал. Юутай ч нийгмийн олонхид байгаа имиж нь бол яах аргагүй ийм болсон.
 
Иймээс ч УИХ-ын 2024 оны сонгуульд намын жагсаалтын 9-д бичигдэх түүний хүслийг намынх нь гишүүд биелүүлээгүй юм. С.Баярцогтын сөрөг имиж намд нь гай болно гэж тэд үзсэн хэрэг.
Гэвч нэг талаас С.Баярцогт өөрөө улс төрд эргэн ирэхийг маш хүсч байгаа, нөгөөтэйгүүр Монголын маш өндөр эрх мэдэлтэй хүн түүнийг улс төрд эргүүлэх ирүүлэх хүсэлтэй байгаа нь улс төрийн хүрээнийхэнд нууц биш болсон. Иймээс ч түүнийг ямар нэг том зүйлд бэлдэж байна гэх дүгнэлтийг АН-ын ҮБХ-ы гишүүд хийх болжээ.
 
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар С.Баярцогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа гэнэ.
Мэдээж энэ нь одоохондоо түүний хүсэл төдий байгаа бөгөөд МАН, АН-ын аль алиных нь сонирхол үүнийг бодит болгох эсэхийг шийдэх учиртай.
 
С.Сарнай
sonin.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ