http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Израилын цэргүүд Газ хотын 40 хувийг хяналтдаа авчээ


Израилын армийн мэдээлснээр тэд Газ хотын 40 орчим хувийг хяналтдаа авсан бөгөөд ойрын өдрүүдэд цэргийн ажиллагаагаа өргөжүүлнэ гэв. Израилын хуягт танкууд хотын Шейх Радван дүүрэг рүү давшиж, тэнд байрлах майхан, хуарангууд галд өртжээ.
Газын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, Израилын довтолгооны улмаас өнгөрсөн пүрэв гарагт гэхэд л 53 хүн амиа алдсан байна. Олон арван иргэд орон гэргүй болж, эвдэрч сүйдсэн байранд амьдрах эсвэл нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
НҮБ-ын мэдэгдсэнээр, Газ хотын хүн амын 80–аас 90 хувийг хүчээр нүүлгэн шилжүүлсэн эсвээс цэргийн хяналт дор амьдарч байгаа гэв. Хотын дэд бүтэц, орон сууцны 70 гаруй хувь нь аль хэдийнэ сүйдсэн бол Израилын армийн довтолгоо нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
Израилын тал цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн бол олон улсын байгууллагууд энгийн иргэдийн амь нас, аюулгүй байдалд ихээхэн эрсдэл учирч буйг анхааруулсаар байна.
Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч, генерал Эффи Дефрин “Өнөөдөр бид Газ хотын газар нутгийн 40 хувийг хяналтдаа авсан. Цэргийн ажиллагаа ойрын өдрүүдэд улам тэлж, эрчимжинэ. Бид Хамасыг  хаана ч байсан устгах болно. Энэ ажиллагаа барьцаалагдсан хүмүүс суллагдаж, Хамасын ноёрхол дуусах хүртэл үргэлжилнэ” гэжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ