Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ухаалаг худгийг зохистой хэрэглэхийг анхаарууллаа

Сүүлийн үед иргэд ухаалаг худгаар үйлчлүүлэх нь эрс нэмэгдсэн байна. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийн үед иргэд худгаас ус авахаар дугаарлахаас татгалзаж ухаалаг худгаар илүү үйлчлүүлж байна. Гэвч зарим иргэд ухаалаг худгийн камерыг өөр тийш нь харуулж байгаадэвдэх, цонхыг нь хагалах зэрэг тохиолдол гарсаар байна.

Иймээс иргэдийг ухамсартай байж ухаалаг худаг иргэд, олон нийтийн өмч гэдгийг санажариг гамтай үйлчлүүлэх шаардлагатай байгааг Хөвсгөл Ус суваг компанийн захирал П.Лхагважав анхааруулж байлаа.


Мөрөн сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 50 цэгээр иргэдэд ундны ус түгээж байгаагийн дотор ухаалаг 13 худаг 24 цагийн турш ажиллаж байгаа юм. Ухаалаг худаг нь автомат горимтой учраас иргэд цагийн хязгаарлалтгүй хүссэн үедээ ус авах боломжтой төдийгүй бэлэн мөнгө гар дамжуулах шаардлагагүй картаа цэнэглэн усаа авах боломжтой аж.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ