http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалинг дорвитой өсгөх шаардлагатай


Багш нарын цалинг өсгөх талаар ямар арга хэмжээ авч байгааг Боловсролын сайд П.Наранбаяраас сэтгүүлчид тодрууллаа.  

Тэрбээр, Багш нарын үндсэн цалин төрийн үйлчилгээний албаныхан дотроо хамгийн бага байгаа. Цалин нэмүүлэх багш нарын шаардлагыг зүй ёсных гэж харж байна.

Багш нарын үндсэн цалинг дорвитой өсгөх шаардлага бий. Өнгөрсөн жил зургаан хувиар нэмсэн нь хангалтгүй. Тиймээс Боловсролын салбарын үйлдвэрчний эвлэл, Сангийн яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, энэ жилийн улсын төсвөөс хэмнэгдсэн хэсгээр багш нарын цалинг нэмэхэд зарцуулах бодлого барина. Мөн өөр эх үүсвэр гаргах талаар анхаарч ажиллах үүрэг Ерөнхий сайд өгсөн.
Гурван жилийн хугацаанд багш нарын цалинг тогтвортой өсгөх төлөвлөгөө, эх үүсвэрийг нь хаанаас гаргах талаар төлөвлөгөө гаргаж, танилцуул гэсэн үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн гэв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ