Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан ярьсан байдаг. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр /2024.04.11/ NTV телевизийн Лхагвын тойм нэвтрүүлэгт оролцож байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэгвэл тэрбээр нэвтрүүлгийн дараагаар "МҮАН-ын ЕЗ-ийн хурлаар тэр үед тийм зүйл яригдаагүй гэдгийг л би хэллээ. Одоо ч наадуул чинь нохойтож байна. Юун Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх. Харин тэгэж бодсон уу, наадуул чинь Зоригийг байх суух газаргүй болтол гутааж, элдэвээр гүтгэж доромжилж байсан. Алагдсаных нь дараа, ээ бурхан минь хүний хайлан гээд л.." хэмээн жиргэжээ.