Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Арван таван тооны бог мал галт тэргэнд дайруулжээ

Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн ачааны 2557 дугаар галт тэргэнд энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 хороо Ногоон толгой орчим зусаж байсан малчин Б-н хариулгагүй орхисон 15 тооны бог мал төмөр замын хориг хашаанд орж галт тэргэнд дайруулжээ.
Жинтэй ачаа тээвэрлэж яваа галт тэрэг нь бусад тээврийн хэрэгслийн адил тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормозлоход 800-1000 м газрыг туулж байж зогсдог байна.
Иймээс малчд малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн дагуу нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулах аж.
117540141_2732214440348503_2812482141331587047_n-810x500 Арван таван тооны бог мал галт тэргэнд дайруулжээ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ